Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж тус улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхснаас гадна намынхаа журмын нөхөр, хуучин дотны найз Х.Жекейтэй ч хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр тухтай уулзаж, баяр хөөр болж хундага тулгалцаж амжжээ. Монгол улсын Бригадын генерал асан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Халидодайн Жекей Ерөнхий сайд А.У.Мамины хүндэлдэг дотны хүн болж амжсан бөгөөд шинэ улсдаа нэр хүндтэй нэгэн бололтой.

Харин монголд түүнийг эх орноосоо урвагч гэж үзэх хүмүүс олон бөгөөд Монгол улсын казах иргэдийн дийлэнх нь түүнийг ил тод шүүмжилдэг. Өнгөрөгч онд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авах зарлиг гаргасан билээ.

